Dark Light
Нийгэм | 2026-01-24

ХӨГЖЛИЙН ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image
МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэд байгуулсан Дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн бодлогын хорооны анхны хурал энэ сарын 23-нд боллоо. Тус хороог УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц удирдан ажиллах юм.
Дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн бодлогын хорооны бүтцэд намын Удирдах зөвлөл, Бага хурал, НИТХ-ын гишүүдээс гадна олон улсын сайн туршлагуудыг Монголд нутагшуулах чиглэлд ажилладаг хувийн хэвшлийн төлөөллүүд орсноороо онцлогтой.
Бодлогын хорооны анхны хуралд намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар оролцож удирдах зөвлөл дэргэдээ бодлогын хороод байгуулах болсон шалтгаан, тэдгээрийн ажиллах дүрэм, зохион байгуулалт, хариуцан ажиллах салбар, чиг үүрэг, оролцоо, шийдвэр гаргах түвшинд хүртэл санал боловсруулах боломж зэргийг танилцууллаа.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын ахалж буй Дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн бодлогын хороо нэн тэргүүнд хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгцээ шаардлагаар эрэмбэлнэ. Тухайлбал, хүний гар, бие, амьдралд мэдэгдэхүйц болон AI төслүүдийг эхэнд байршуулах саналыг бодлогын хорооны гишүүд гаргасан байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07