Dark Light
Нийгэм | 2026-01-24

“ТЭМЭЭН ДЭЭРЭЭС НАРАН ОЙРХОН” ӨВЛИЙН ИХ НААДАМ БОЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам, Тэмээчдийн V зөвлөгөөн 2026 оны нэгдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Дундговь аймгийн Мандалговь хотод зохион байгуулагдаж байна.
Уг арга хэмжээ нь Монгол тэмээг сурталчлах, түүний ашиг шимийг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэмээний соёл, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм.
Наадмын хүрээнд дөрвөн насны хурдан тэмээний уралдаан, тэмээн харваа, тэмээн поло, тэмээн дээрээс шагай шүүрэх, буйл зорох, бурантаг томох, эмнэг тэмээний туйлаан зэрэг уламжлалт болон буухиа тэмцээнүүд зохион байгуулагдаж, сайхан тэмээтэй ганган хос, шилмэл буур, шилмэл ингэ шалгаруулна.
Өнгөрсөн жил Тэмээчдийн баярыг Дорноговь аймагт “Их говийн тэмээ–2025” нэрийн дор зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын хэмжээнд 2024 онд 480 мянган тэмээ тоологдож байсан бол 2025 оны байдлаар 501 мянга болж өссөн байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07