Dark Light
Нийгэм | 2026-01-24

КИРГИЗИЙН ЭЛЧИН САЙДЫГ “НАЙРАМДАЛ” МЕДАЛИАР ШАГНАЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Артыкбаевыг “Найрамдал” медалиар шагналаа.

Шагналыг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр гардууллаа.

Элчин сайд Айбек Артыкбаев ажиллах хугацаанд нь Монголын төр, засаг, ард түмэн бүх талаар дэмжиж байсанд талархал илэрхийллээ.

Цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ хийхээ илэрхийллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07