Dark Light
Нийгэм | 2026-01-24

ИХЭР: ЭРЧ ХҮЧТЭЙ БАЙХ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Таны сэтгэл эмзэг байна. Цааш явах замаа олж чадахгүй байгаа бол мэдлэг мэргэжлийнхээ хүрээг тэлэх шаардлагатай. Өөрийн амьдралын хэв маягт тохирсон арга барил сонгохыг хичээгээрэй. Бусдын юм бодолгүй хэлсэн үгэнд эмзэглэнэ. Үүнийг давж байж л амьдралаа өөрчлөх алхмыг хийж чадна. Өөрийн дотоод дуу хоолойг сонс. Мөн таныг гэсэн хүмүүсийн шаардлагыг зөвөөр ухамсарлаж, бусдын үгийг сонсох үе. 

Үхэр: Од эрхэс таны романтик мөрөөдлийг бодит болгоно. Од эрхсийн нөлөө таныг гадаад үзэмж, гэрийн ая тухаа сайжруулахыг шаардана. Гэр бүлийн гишүүдтэйгээ сайхан харилцаатай байхын тул бусад үед хэцүү байдаг гуйлтыг хүлээн зөвшөөрөх нь ухаалаг хэрэг байна. Найз нөхөд эсвэл хайртай хүмүүстээ зааж сургах гэсний хэрэггүй. Өнөөдөр өөрийнхөө өмнөөс ярих боломжийг олго. 

Ихэр: Эрч хүчтэй байх болно. Ямар нэгэн зүйлд анхаарлаа хандуулах байдал өндөр байх учраас аливаа төсөл хөтөлбөр үр шимээ өгнө. Танд бусдын анзаараагүй боломжийг олж харах мэдрэмж байна. Таны хамтрагч нарт бага зэргийн цог золбоотой байдал дутагдаж байна. Романтик мөрөөдлөө ажил хэрэг болгон хайртай хүнтэйгээ цагийг хамт өнгөрөөхөөр төлөвлө. Ганц бие хүмүүс ямар нэгэн сонирхолтой хайр дурлалыг хүлээх болно. 

Мэлхий: Таны өмнө нь тогтоосон харилцаанууд их хэрэгцээтэй байх бөгөөд хувийн зорилго эрмэлзлэлээ биелүүлэхэд тус болох болно. Жирийн үеийнхээс илүү нийгмийн хүрээгээ тэлэх боломж олдоно. Шинээр найз нөхөд болон ажлын хамтрагчидтай болох сайхан боломжууд бий болно. Санамсаргүй байдлаар санхүүдээ цохилт болох шийдвэрийг гаргахаас зайлсхий. 

Арслан: Өнөөдөр хувийн амьдрал дахь үүрэг хариуцлагаа нухацтай бодоход тохиромжтой. Та амралтын өдрөө зугаатай хөгжилтэй байхаар төлөвлө. Энэ орой дотнын хүмүүсээрээ хүрээлүүлэх их таатай байна. Гэр орондоо хэрэгцээтэй эд хогшил худалдан авах нь танд амьдралын сайн сайхан байдлыг мэдрэх мэдрэмжийг өгнө. 

Охин: Хамтран ажиллагчтайгаа муудалцах, ханьтайгаа үл ойлголцох зэрэг байдал үүсэж болно. Хайрын харилцаанд хосууд бүхий л зүйлээ хоорондоо хуваалцах хэрэгтэй ч өнөөдөр энэ тал дээр асуудал гарч ирэх болно. Хайр дурлалд сэтгэл хөдлөл давамгайлна. Гэр бүлийнхэн, үр хүүхдүүдтэйгээ сөргөлдөхгүй байхыг хичээгээрэй. Үзэсгэлэнт байгальтай газар цэвэр агаар нар салхинд гараарай. Харин даарч хөрөх, ханиад хүрэхээс сэргийлэн дулаан хувцаслаарай.

Жинлүүр: Хайртай хосуудын хооронд маргаан гарч болно болзошгүй. Магадгүй та орой үдэш олны хөлийн газар хөгжилдөхийг хүсэх бололтой. Гэр бүлийнхэндээ захирагдахгүйгээр өөрийнхөө дуртай зүйлийг хийж ч магадгүй. Учир нь та шийдэмгий няцашгүй байж чадна. Зарим талаар мөнгө олох, эд хөрөнгийг арвижуулах нь амархан болж ирнэ. Гэхдээ хэрэгтэй үед нь толгойгоо амрааж хайртай хүмүүстээ, гэр бүлийнхэндээ цаг гаргаарай. Од эрхэс гэр бүлийн дотно харьцаа үүсэхэд туслах болно. 

Хилэнц: Өнөөдөр орон гэр, гэр бүлийн асуудал тань хуучин дурсамжуудыг сэргээнэ. Гэхдээ дан дурсамжид хөтлөгдөн суух хэрэггүй. Санхүүгийн боломж хайж буй хүмүүс сэтгэлийн хямралтай байна. Том хэмжээний худалдан авалт хийх нь гэр бүлийн амгалан тайван байдлыг бусниулна. Хайртай хүмүүс тань тусламж хэрэгтэй байгаа боловч таныг гуйн саад болохыг хүсэхгүй байгаа бололтой.

Нум: Сайн амарч, эрч хүчээ олж авах нь ирэх долоо хоногт хийх ёстой зүйлсээ амжилттай дуусгахад тань нөлөөлөх болно. Гэр бүлийн болон өмч хөрөнгийн ихэнх асуудал өнөөдөр амжилттай зохицуулагдах болно. Энэ тал дээр орчлон ертөнц дэмжлэгээ илгээж байгаа тул дэмий санаа зовж цагаа үрэх хэрэггүй. Хэрэв энэ орой зочид урьсан бол тэр цаг хугацаа таатай өнгөрөх болно. Та гайхалтай зочломтгой байх тул хүмүүсийг сэтгэл хангалуун байлгаж чадна. 

Матар: Хэн нэгэн танд нөлөөлж, гэнэтийн шийдвэр гаргуулахаас зайлсхий. Гэр бүлтэй холбоотой асуудалд их санаа зовох хэрэггүй. Өдөр тутмын хүнд ажлаа түр завсарлаж тархиа амраан, амралтад яв. Цагийг өөртөө болон найз нөхдөдөө зориулахаар төлөвлө. Бусдыг байнга хянаж чадахгүй тул итгэлтэй нээлттэй байх нь сайн үр дүнд хүрэхийг анхаар. Та өнөөдөр нухацтай асуудлуудаас түр завсарлага ав. 

Хумх: Од эрхсийн нөлөөгөөр хийх ёстой болон хийх ёсгүй зүйлсийн ангилал өнөөдөр их ач холбогдолтой байна. Хөнгөн, хуумгай алхам хийхгүй байхын зэрэгцээ гарах ёстой зарлагыг гаргаж байх хэрэгтэй. Дэмжлэг тусламж авсан хэн нэгэн итгэлийг тань хөсөрдүүлэхгүй гэх баталгаа байхгүй. Өөрийн сэтгэлийн хөдлөлөө хяна, бусдад хэт их бүү итгэ. Гэхдээ зарим зүйл дээр азаа туршаад үзэхийг танд зөвлөж байна.

Загас: Зарим хүмүүсийн хувьд амьдралаасаа урам зориг авахад хүндрэлтэй байж болох юм. Энэ өдөр өөртөө хөгжилтэй байх боломжийг гарга. Гэхдээ гэр бүлдээ хүлээсэн үүргээ бүү умарт. Ойр дотнынхонтойгоо харьцахдаа эелдэг байдлаа хадгал. Гадуур гарах хэрэггүй. Өөрийн эргэн тойронд болж байгаа үйл явдлыг хянаж чаддаг байх нь чухал. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07