Dark Light
Нийгэм | 2026-01-27

ХҮЙТЭН АВТОБУСААР ҮЙЛЧИЛСЭН КОМПАНИЙГ ТОРГОЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Нийтийн тээврээр зорчсон иргэний гомдлын дагуу холбогдох байгууллага шалгалт явуулж, үйлчилгээний стандарт зөрчигдсөн нь тогтоогдсоны үндсэн дээр “Блюбус” ХХК-ийн хэлтсийн дарга М.М-д торгуулийн арга хэмжээ авчээ.

Тодруулбал, иргэн Ч:73 (ТЭЦ-4–Зунжин худалдааны төв) чиглэлд үйлчилдэг 4-063 гарааш дугаартай автобус дотор хэт хүйтэн, зорчигчдод хүндрэл учруулж байгааг мэдээлж, уг асуудалд арга хэмжээ авч, хариу өгөхийг хүссэн байна.

Гомдлын дагуу хийсэн шалгалтаар тухайн автобусанд дулаан хангалтгүй, зорчигчдод үзүүлэх үйлчилгээний стандарт зөрчигдсөн нь тогтоогджээ. Үүний улмаас “Блюбус” ХХК-ийн хэлтсийн дарга М.М-д Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Мөн цаашид нийтийн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, зорчигчдын ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг хангаж ажиллахыг холбогдох албаныханд анхааруулжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22