Dark Light
Нийгэм | 2026-01-27

15-ААС ДООШ НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ НИЙГМИЙН СҮЛЖЭЭНЭЭС ХЯЗГААРЛАНА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Францын Үндэсний Ассамблей 15-аас доош насны хүүхдүүдийг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох хуулийн төслийг дэмжин баталлаа. Энэ нь цахим дээрэлхэлт болон сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний талаарх болгоомжлол нэмэгдэж буйтай холбоотой юм.

Тус чуулганаар хуулийн төслийг 130 гишүүн дэмжиж, 21 нь эсэргүүцэн санал өгчээ. Одоо уг хууль Сенатад шилжиж, дараа нь эцсийн санал хураалт явагдана.

Ерөнхийлөгч Эммануэль Макрон X сүлжээндээ энэхүү санал хураалтыг Францын хүүхэд, өсвөр үеийг хамгаалахад хийсэн “том алхам” гэжээ. Тэрээр залуучуудын дунд хүчирхийлэл нэмэгдэж буйд сошиал сүлжээ тодорхой хэмжээнд нөлөөлж байна гэж өмнө нь онцолж байсан юм. Тэрээр уг хоригийг ирэх 9-р сар гэхэд хэрэгжүүлж эхлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Австрали улс 2023 оны 12-р сард 16-аас доош насны хүүхдүүдийг Facebook, Snapchat, TikTok, YouTube зэрэг сошиал платформуудыг ашиглахыг нь хориглосон дэлхийн анхны улс болсон. Их Британи, Дани, Испани, Грек зэрэг орнууд мөн ижил төстэй хоригийг судалж байна.

2024 онд “Harris Interactive” судалгааны байгууллагын явуулсан санал асуулгаар Францын иргэдийн 73 хувь нь 15-аас доош насныхныг сошиал сүлжээнээс хориглохыг дэмжсэн юм.


Эх сурвалж | AL Jazeera
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07