2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр маш завгүй байх хэдий ч зарим нэг өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Удаан уулзаагүй найзуудтайгаа ярьж хөөрөлдөх сайхан боломжийг ашигла. Энэ өдөр ойр дотнын хүмүүстэйгээ хамт байснаар сэтгэл сэргэнэ. Алдаа дутагдлаа засахдаа огт өөр арга барил ашигла. Таны шинэ санаачилга амжилттай болж, бизнесийн ахиц гаргахад нөлөөлөх болно. Тооцоотой байж зөн билэг болон бүтээлч чадвараа ашигла
Үхэр: Элэгсэг, найрсаг байдлаар ямар ч саад бэрхшээлийг даван гарна. Бусадтай санал солилцохдоо анхааралтай бай. Өнөөдөр зарим хүмүүс амьдралын бүх нууцыг тайлсан, эртний гүн ухаантан мэт цэцэрхэж мэднэ. Энгийн даруу байхыг эрхэмлэ. Зугаатай амьдарч, цагийг сайхан өнгөрүүлэх зүйлээр оролд. Бусдын эрх ашгийн хөндсөн шийдвэр гаргахаас зайлсхий.
Ихэр: Хэт их ачаалал болон эх захгүй мэдээллээс болгоомжил. Таны толгойд олон төлөвлөгөө эргэлдэж байгаа ч үр бүтээлтэй зүйл хийхийн тулд сайн эрэмбэлэх нь алдаа гаргахаас сэргийлнэ. Ажлаа үр ашигтай хийхийн тулд өрсөлдөгчөөс тань үзүүлж байгаа дарамт шахалтад зоригтой бөгөөд тэвчээртэй хандаж бай. Хамгийн гол нь та өөрийгөө хаана яваа, дараагийн алхам тань юу болохыг яг таг мэдэж байх ёстой.
Мэлхий: Өнөөдөр зөв арга барилаа олж авбал энергийн түвшин хадгалагдана. Өөртөө илүү анхаарал тавьж, сэтгэлийн дарамтаас зайлсхий. Та хэн нэгэнд үнэхээр туслахыг хүсэх боловч боломжгүй байна. Урт удаан хугацаанд уулзаагүй танилтайгаа уулзана. Ямар нэгэн шинэ мэдээ сонсох ба ямарваа нэгэн аргаар үүнийг ашиглах хэрэгтэй болно. Ажлаа шинэлэг аргаар сурталчлах, ажлын зохион байгуулалтаа сайжруулах цаг үе.
Арслан: Найз нөхөд эсвэл хамтрагчидтайгаа зөрчилдөх асуудал гарч болох ч энэ нь үнэтэй сургамж болно. Тогтвортой байдалдаа их анхаардаг ч заримдаа нэмэр болохгүй үе бий. Аль болох даруу, ухаалаг зангаа гаргах хэрэгтэй болно. Та дүрэм журмыг үл тоон эрсдэл гаргахыг хүсэх боловч ч айдас, догдлол байсаар байх болно. Энэ үед чухал ажлаа гараасаа гаргах хүртлээ элдэв наргиан цэнгээнээс хол бай. Залуу хүмүүс хөнгөн зугаанаас болж алдах магадлалтай тул хүлээсэн үүрэг хариуцлагаа байнга анхаар.
Охин: Холилдмол чиг хандлага нь шийдвэр гаргалтыг төвөгтэй болгоно. Хувь заяаныхаа төлөө тэмцэн, ажил хэргээ эмх цэгцтэй байлгахад анхаар. Мөрөөдөл хүслээ илүү хурдан биелүүлэхэд чинь тус болох өөрчлөлт юу гэдгийг мэдрэх болно. Хэн нэгэнд хэлэлгүй төлөвлөгөө өөрчлөх бол санаа зоволтгүй өөрийнхөө чиг шугамыг барь. Цаг нь болохоор тайлбарлаж ойлголцож болно.
Жинлүүр: Ажлын харилцаанаас дарамт шахалт ирнэ. Ажлын нөлөөнөөс хувийн амьдралаа тусгаарлах хэрэгцээ гарна. Өнөөдөр ажил дээрээ алдаа гаргах, даргаасаа зэмлэл хүртэх зэрэг нь хувийн амьдралд асуудал үүсгэх ёсгүй. Мөн ойрын түнштэйгээ харилцаагаа таслахуйц байдалд хүрэх үйлдлээс болгоомжил. Ажлаа эртхэн зохицуулж, хайртай хүнтэйгээ хамт цагийг өнгөрөөгөөрэй.
Хилэнц: Шударга ёсны төлөө эрх ашгаа хамгаал. Хайр сэтгэлийн хувьд чин сэтгэлийн харьцаа бус хөнгөмсөг явдалд илүү татагдах бололтой. Тиймээс сэтгэл зүйн тогтворгүй хөнгөн байдлаа хянах нь зүйтэй. Шинэ арга барилд суралцсанаар аливаа зүйлийг нягт нямбай зохих хэмжээнд нь тултал хийж чадна.
Нум: Тэвчээргүй байдал түгшүүртэй уур амьсгал зонхилж байна. Заримдаа эрх чөлөөтэй байх эрмэлзэл буцлах авч нөхцөл байдалд түргэн зангаар хандахаас зайлсхий. Тун удахгүй энэ байдал өөрчлөгдөх ба та өөрийн зорилт, хүсэл эрмэлзэлдээ зарим нэгэн залруулга хийх хэрэгтэй байж болзошгүй. Нөхцөл байдал ердийнхөөсөө илүү өрсөлдөөнтэй, тэр ч бүү хэл түрэмгий байдал ихсэж болох тул нэлээд хэмжээний дипломатч зан гаргаж тайван намдуу байхыг хичээх хэрэгтэй.
Матар: Таны эргэн тойронд байгаа бүгдэд итгэхэд хэцүү цаг үе. Амжилт олох тусам ёс зүйн сорилттой тулгарна. Буруу зуршилд автуулах зүйл хэрэглэхээс зайлсхий. Үзэл бодолдоо үнэнч байж, найз нөхдийгөө муугаар харах хэрэггүй. Таны хувьд мөнгө хөрөнгө болон эд материаллаг байдал чухал ч үүнээс чухал асуудал байгаа бол тэрхүү сонирхлоо түр хойш нь тавих сэтгэлийн тэнхээ хэрэгтэй.
Хумх: Амьдрал дээр хийж буй зүйлийнхээ эерэг талыг олж харна. Өөрийн давуу талтай холбоотой маш сайхан мэдээллийг хүлээн авна. Бизнес болон ажил хэргийн асуудлууд тань маш сайн байна. Танд өрсөлдөгчөө ялах боломж олдоно. Төлбөр төлөх бол боломжоо сайн тооцож, орлого зарлагаа нягтлан бод.
Загас: Өнөөдөр дуусгаагүй орхисон ажлаа хийж дуусгахад тохиромжтой өдөр. Хийх ажлаа дараалалтай хийхийг хичээгээрэй. Ингэвэл та төвөгтэй асуудлыг сандралгүйгээр шийдэж чадна. Харин хүмүүстэй харьцахдаа мэдрэмжтэй бай. Бусад хүмүүсийн хэлж, ярьж байгаа зүйлийг сайн хяна. Бусдад хүлээн зөвшөөрөгдөөгүй хүний зөвлөгөөг хэт дагах хэрэггүй.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм








