Dark Light
Нийгэм | 2026-01-28

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР ХОРОО ХУРАЛДАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Х.Ганхуяг Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах 9 салбар хорооны үйл ажиллагаа, баяр наадмын зохион байгуулах төлөвлөгөө, найруулагчийн сонгон шалгаруулалт, төсөв болон шууд дамжуулалтын талаар хэлэлцэв.

Хурлын үеэр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах урлаг соёлын арга хэмжээний салбар хорооноос Монгол Улсыг гадаад болон дотоодын наадамчин олонд сурталчлан таниулах, түүхэн үзэсгэлэн, үндэсний хэмжээний томоохон соёл, урлагийн тоглолт арга хэмжээнүүдийн санал, шууд дамжуулалт, хэв журам, тохижилт үйлчилгээ зэрэг зохион байгуулалтын ажлын төлөвлөгөөг дэлгэрэнгүй танилцуулав.

Түүнчлэн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын баталсан удирдамжийн дагуу нээлт, хаалтын арга хэмжээний зохиолын агуулга, төсвийн задаргаа, баг бүрэлдэхүүн, найруулгын төслийг танилцууллаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааг Үндэсний их баяр наадамтай уялдуулан зохион байгуулах талаар харилцан санал солилцов.

Хурлын төгсгөлд Монгол Улсын Шадар сайд, Үндэсний хорооны дарга Х.Ганхуяг Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулга, агуулга, уран бүтээлчдийн талаар дахин нарийвчлан танилцуулах, хүндэтгэлийн концертын найруулагчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах, салбар хороодын төлөвлөгөө, төсвийн зардлын төслийг дахин хянан боловсруулах, гадаадад зохион байгуулагдах баяр наадмын бэлтгэл ажлыг сайтар хангаж, төлөвлөгөөний төслийг Зохион байгуулах хорооны хуралд танилцуулж, хэлэлцүүлэх үүрэг, чиглэлийг өглөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07