Dark Light
Нийгэм | 2026-01-28

ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 66 ДУГААР АНГИ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн барилгыг аймгийн төсвийн 3.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад орууллаа. Тус ангийн барилга нь орчин үеийн стандартад нийцсэн, төмөр бетонон карказ, төмөр металл пассаттай, том оврын аврах болон тусгай зориулалтын автомашины зогсоолтой сүүлийн үеийн стандартад нийцсэн гэдгээрээ онцлог юм. Ингэснээр гал түймэр унтраах, аврах ажиллагааг шуурхай, аюулгүй, үр дүнтэй зохион байгуулах нөхцөл бүрдэж, алба хаагчдын ажиллах орчин стандартын шаардлагад нийцэн сайжирч байна. Түүнчлэн иргэдэд гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлын мэдлэг олгох сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулах боломж бүрдэж байгаа гэдгээрээ ач холбогдолтой юм. Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги нь хөрш зэргэлдээ Баян-Овоо, Манлай сумдын 50 мянга гаруй иргэнд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07