1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдын алдар гавьяаг мөнхжүүлэх, эх оронч үзэл, түүхэн ухамсрыг хойч үед өвлүүлэх зорилгоор тэдний үр хүүхдүүдэд “Бид ялав” медаль гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2026.01.28/ Монгол цэргийн нэгдсэн холбооноос зохион байгууллаа.
Ёслолын ажиллагаанд оролцсон хүндэт зочдод Монголын цэргийн холбооны үйл ажиллагаа, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын түүхэн замналыг харуулсан үзвэрийг танилцуулж, түүхэн ач холбогдол бүхий дүрс бичлэгүүдийг үзүүлж, сонирхууллаа.
“Бид ялав” медалиар ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал, Т.Занашир, Н.Баярмагнай, ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа Ш.Туяа, ахмад ажилтан, цагдаагийн хошууч Б.Ядамдорж, ахмад ажилтан, цагдаагийн ахмад Ш.Нямжав, ахмад ажилтан, цагдаагийн ахлах ахлагч Р.Батбаяр, С.Чулуунбаатар, ахмад ажилтан, ахлах ахлагч Д.Гантөмөр нар тус тус хүртэв.
АДМИН







Нийгэм








