Dark Light
Нийгэм | 2026-01-28

ХИЛЭНЦ: АЛИВАА АСУУДАЛД БОДИТООР ХАНД

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Өнөөдөр олон зүйлийг амжилттай хийж дуусгах ч заримдаа төлөвлөгөөгөө дагаагүй хийсэн үйл хөдлөл тань алдаа болж мэднэ. Аливаа хүндрэлийг зөв даван туулж өөрийн сайн талыг харуулахад таатай үе. Материаллаг байдалд тань өөрчлөлт гарч магадгүй. Орлого нэмэгдэж болно. Эсвэл хэн нэгнээс бэлэг авах магадлалтай. Гэхдээ эд материал бэл хөрөнгө гэдэг мөнхийн зүйл биш гэдгийг санаарай. Амрах эсвэл дуртай зүйлээ хийх боломжийг өөртөө олго. 

Үхэр: Сэтгэл санаа таагүй үедээ ямар ч шийдвэр бүү гарга. Хэрэв амьдралын туршлагатай хүмүүсээс сайн зөвлөгөө авбал энэ асуудлыг хөнгөхөн давна. Зарим асуудалд их сэтгэл зовсноор ажилдаа анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү санагдана. Удахгүй бүх зүйл хэвэндээ орох учир дэмий санаагаа зовоох хэрэггүй. 

Ихэр: Ямар нөхцөлд чухал нууцаа бусдад дэлгэж болохгүй. Хүмүүс таныг итгэж болохгүй хүн хэмээн дүгнэх магадлалтай байна. Мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхийг хүсэж байгаа бол гадаадад сурах талаар сонирхоод үзээрэй. Өөрийгөө бусадтай харьцуулан голж магадгүй. Таны энэ хандлага гол асуудлыг үүсгэхэд хүргэнэ. Өөрийн бүтээлч чадвараа харуулахад хөндлөнгийн хүчин саад болж байгаа мэт мэдрэмж төрнө. 

Мэлхий: Тийм ч эелдэг зантай биш хүмүүстэй ажиллахаас өөр аргагүй болбол аль болох тайван байх хэрэгтэй. Өөрийн дотоод сэтгэлийн мөн чанарт итгээрэй. Хэрвээ та энэ өдрийг аз жаргалтай, стрессгүй байлгахыг хүсэж байгаа бол нэмэлт хичээл зүтгэл гарга. Зарим хүмүүс таны эсрэг санаанд оромгүй үйлдэл хийсэн ч тэвчээртэй байхыг хичээ. Алдаа гаргаж магадгүй тул болгоомжтой, дүрэм журмыг нэг бүрчлэн дагах хэрэгтэй. 

Арслан: Од эрхсийн зүгээс өөрчлөлт хийх болон зөв амьдралын дэглэм сахихыг сануулж байна. Явах ёстой зүг чигээ сонгоно гэдэг төсөөлсөн шиг тань амархан зүйл биш байна. Бүх сонголтуудыг сайн судалж, таны хүсэл зорилгод нийцэж байгааг эрж ол. Өөртөө тохирсон хэм маягийг бий болсноор амьдралын зуршил өөрчлөгдөж, сайн үр дүн ирэх болно. 

Охин: Ямар нэгэн алдаа гарахаас сэргийлж өөрийн хийх ажлыг эмх цэгцтэй дараалалд оруулж сур. Зарим ажлаас хангалттай сэтгэл ханамжийг олж авч чадахгүй байгаа бол орхих талаар бодож мэдэх юм. Өөрчлөлт шинэчлэл танд эрх чөлөөг олгож сэтгэлийн хаттай болгоно. Гэхдээ хэт дураараа загнаж дэмий зүйлд мөнгө үрэхийг хэлээгүй гэдгийг сана. Хүлээн зөвшөөрөгдсөн бизнес эрхлэгч эсвэл нийгмийн нөлөө бүхий хүмүүстэй хийх уулзалт үр дүнтэй болно.

Жинлүүр: Хэт олон зүйлд санаа зовох бололтой. Найз нөхөдтэйгөө зөвлөлдөж бай. Өөрийн ойр дотнын хүмүүсийг хүндэлж, тэдэнд тусалж дэмжих хэрэгтэй. Өмнө нь хийж байгаагүй зүйлсийг турших бол эхлээд сайн бод. Өмнөх таагүй байдлаас хүлээн авсан сэтгэлийн дарамтаас гарахын тулд биеэ сайн эзэмдэх хэрэг гарна. Таны дотоод зөн совин танд ямар нэгэн юм хэлэхийг хүсэж байж болно. Өөрийгөө маш тайван байлгаж, дотоод сэтгэлээ сонс. 

Хилэнц: Аливаа асуудалд бодитоор ханд. Энэ өдөр олныг хамарсан үйл ажиллагаанд очих, адилхан хүсэл сонирхолтой хүмүүстэй нэгдэх зэрэг нь сэтгэлд таашаал авч ирнэ. Хэрвээ олон нийтийн арга хэмжээ төлөвлөсөн бол гайхалтай хөгжилтэй байх болно. Найз нөхдийн харилцааг сайжруулах алхам танд урам зориг өгнө. 

Нум: Сайн сайхан бодол аливаа хандлагыг тань гэрэл гэгээтэй болгоно. Бусдад үзүүлэх бодит тус дэм нь сайн туршлага болон сайхан сэтгэгдэл болж үлдэнэ. Олны нүдэнд үргэлж ил явдаг хүмүүс байнга өөлж өөнтөглүүлэх болно. Үүнийг үл тоох сэтгэлийн хат танд бий. Ийм хүмүүс л алдрын тайзан дээр хүлээн зөвшөөрөгдөнө гэдгийг сана. 

Матар: Энэ өдөр болох үйл явдал олон сонирхолтой үр дүн дагуулна. Гэхдээ та аль болох ил тод байдал, эмх цэгцийг эрхэмлэдэг бол санаа зовох асуудалтай тулгарна. Хамтын үйл ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулах бол анхааралтай бай. Ажлын ачааллаас болж уурлаж бухимдах хэрэггүй. Эрүүл мэндээ анхаарахгүй бол хожим нь харамсах байдал үүснэ. Таны эргэн тойронд амар тайван уур амьсгал үүсэх орчныг бүрдүүл. 

Хумх: Мэргэжлийн бус хандлага хөгжиж дэвшихэд саад болдог гэдгийг сана. Шинэ түншийн зүгээс таагүй үйлдэл гаргах үед бизнес явуулахад тийм ч таатай биш байж мэднэ. Итгэмтгий хүмүүс залилагдах магадлал их байна. Тиймээс болгоомжтой бай. Нөхцөл байдалд тохируулан өөрийн ёс суртахууны чиг баримжаагаа хайхрахгүй эсвэл өөрчлөх гэсний хэрэггүй. Хэрвээ та гэнэтийн тохиолдолд бэлэн байвал сайн сонголт хийх болно.

Загас: Өнөөдөр өөрийн үзэл бодлоо хатуу илэрхийлж магадгүй тул энэ нь бусдад тулгах хандлага төрүүлж мэднэ. Үг үйлдлээ эерэг шинж чанартай байлгахыг хичээ. Таны санхүүгийн байдал тогтворгүй байна. Төлөвлөөгүй зарлагаас татгалз. Тэсвэртэйгээр саад бэрхшээлийг давж чадвал удахгүй санхүүгийн тал дээр амжилт олно. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07