Dark Light
Нийгэм | 2026-01-28

ХЭҮК: ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙН МӨРӨӨР ШАЛГАЛТ ЯВУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гомдол, мэдээллийн мөрөөр Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяа, ахлах референт Б.Мөнх-Эрдэнэ, референт Ж.Нарантуяа нар 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн үйл ажиллагаанд шалгалт явууллаа.

Ажлын хэсэг хорих ангид ял эдэлж буй хоригдлуудын эргэлт, уулзалт, хууль зүйн туслалцаа, зөвлөгөө авах нөхцөл байдал, хөдөлмөрлөх нөхцөл, цалин хөлс, мөн хоригдлуудын дунд гарч буй дарамт, хүнлэг бус харьцаа, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хэрэгжилтэд тус ангид шалгалт хийлээ.

Шалгалтын үр дүнг үндэслэн Комиссын гишүүний зөвлөмжийг хүргүүлэхээр шийдвэрлэв.


Эх сурвалж | ХЭҮК
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07