Dark Light
Нийгэм | 2026-01-28

ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Яллагдагч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.Нарангаравыг 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хооронд зодож харгис хэрцгий хандсан, дээрх гэмт хэргийг өөрийн төрсөн хүүхдүүд болох Э.Н, Э.Ц, Э.Ц нарын эсрэг үйлдсэн,  мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй атлаа эхнэр О.Нарангаравыг хянах зорилгоор 2025 оны 6 дугаар сард Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 265 дугаар байрны гадна талын автомашины шороон зогсоол дээр байрлуулсан Лексус 470 маркийн .... УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ML 150 загварын, 99202222 дугаартай байршил тогтоох зориулалт бүхий төхөөрөмж байршуулж мөрдөн мөшгөсөн гэмт хэргүүдэд холбогдуулан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн. 
Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй, ингэхийн тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох учиртай. 
Энэхүү хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын хүрээнд хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй буюу гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг/ болон хэргийн бодит байдлыг бодитойгоор тогтоож чадаагүй гэж шүүх үзлээ.
Тухайлбал гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг өөрийн хүүхдүүдийн эсрэг үйлдсэн гэх боловч нэр бүхий хүүхдүүдийг хохирогчоор тогтоогоогүй, мэдүүлэг аваагүй, дээрх гэмт хэргийн үйлдэл болгоны үйлдэгдсэн гэх газар, цаг хугацаа, хүчирхийллийн төрөл, шинж чанарыг тогтоогоогүй, энэ талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй, прокурорын яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй, яллагдагчийн зарим өмгөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй, яллагдагч нь өөр төрлийн гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгаж тогтоох зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл тогтоогдлоо.   
Иймд яллагдагч, түүний өмгөөлөгч нар, хохирогч, түүний өмгөөлөгч нарын “Мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авч, дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв. 
       Тоймыг бэлтгэсэн: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Баатар

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07