Dark Light
Нийгэм | 2026-01-29

УЛСЫН АВАРГА МАЛЧИН, ТАРИАЛАНЧИД ТОДОРЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Мал аж ахуй, газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлж, орон нутагт тогтвортой ажлын байр бий болгон, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан тэргүүний малчин, саальчин, фермер, тариаланчдыг 2026 онд улсын аваргаар шалгарууллаа.

Шалгаруулалтаар:

  • Улсын аварга малчин – 121

  • Тэмээ голлон өсгөж буй улсын аварга малчин – 2

  • Улсын хошой аварга малчин – 8

  • Улсын аварга саальчин – 10 иргэн

  • Улсын аварга фермер – 10 иргэн, аж ахуйн нэгж

  • Улсын аварга тариаланч хамт олон – 12 аж ахуйн нэгж

  • Улсын аварга тариаланч – 21 иргэнийг тус тус тодруулсан байна.

Эдгээр шагналтнууд нь салбартаа шинэ технологи, дэвшилтэт арга барил нэвтрүүлж, бүтээгдэхүүний чанар, гарцыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ орон нутгийн иргэдийн орлогыг өсгөж, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжсэн бодит үр дүнгээрээ манлайлсан юм.

Төрөөс шилдгүүдээ ийнхүү урамшуулан үнэлж буй нь мал аж ахуй, газар тариалангийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хөдөө орон нутгийн хөгжилд чухал түлхэц өгнө гэж үзэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22