Dark Light
Нийгэм | 2026-01-29

УЛААНБААТАР-ӨНДӨРХААН ЧИГЛЭЛИЙН ШАЛГАН БҮРТГЭХ ТОВЧООГ НҮҮЛГЭНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийслэлийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/1860 дугаар захирамжаар Улаанбаатар хотын шалган бүртгэх товчооны чиг үүргийг “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-т шилжүүлсэнтэй холбогдуулан Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийн авто зам ашигласны төлбөрийн олон төрөлт системийг нэвтрүүлэх, орлогыг нийслэлийн төсөвт бүрэн төвлөрүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй хүртээмжтэй хүргэх зорилгоор Улаанбаатар хотын шалган бүртгэх товчоодыг шинээр байгуулах байршлын эргэлтийн цэгийг тодорхойлох шаардлага үүссэн.
2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн А0501 дугаартай авто замын төлбөр авах цэг /4 дүгээр хороонд байрлах пост/-ийг нүүлгэн шилжүүлэх талаар Нийслэлийн замын хөгжлийн газар, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны төлөөллүүдтэй дүүргийн Менежер газар дээр нь танилцаж 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах түгээмэл тархацтай ашигт малтмалын газруудын наана буюу Гялаан мөс орчимд нүүлгэн шилжүүлэхээр санал зөвшилцлөө. Мөн Хоолтын постыг Зуунмод уруу салдаг уулзварын урд талд нүүлгэн шилжүүлэхээр зөвшилцөв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22