“Түмэн тэмээний баяр – 2026” өвлийн эвент Монголын хамгийн өндөр тэмээг дэргэдээс нь харах боломжийг иргэд, зочдод олгож байна.
Монголын хамгийн өндөр тэмээ нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин Х.Оргодолын тэмээн сүргийн нэг билээ. Тус тэмээ нь Галбын говийн улаан үүлдрийн, 3,6 метрийн өндөртэй, 24 настай атан тэмээ юм.
“Түмэн тэмээний баяр – 2026” өвлийн эвент 02 дугаар сарын 06, 07, 08-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулагдана.
АДМИН







Нийгэм







