Dark Light
Нийгэм | 2026-02-02

ЗҮТГҮҮР ШАТАЖ, 38 НАСТАЙ ЭРЭГТЭЙ АМИА АЛДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар  /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ний өдрийн 03:56 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “SX4255JV344” загварын зүтгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тухайн автомашины жолооч З /38 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22