Dark Light
Нийгэм | 2026-02-02

“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯН ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас цөлжилттэй тэмцэх тухай нүб-ын конвенцын талуудын 17 дугаар хурал (cop17)-ыг угтаж “хуванцрын хэрэглээг бууруулъя” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.

Монгол улсын хог хаягдлын бодит тоо баримт

Монгол улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь улаанбаатар хотод ялгарч байна. нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.

Боломж ба бодит байдал

нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ нийт хог хаягдлын 8 орчим хувь байна. Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .

Шийдэл:

• хогоо ангилж хэвшье.

• нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• хуванцрын хэрэглээг багасгая.

Уг санаачлагад хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07