Dark Light
Нийгэм | 2026-02-02

ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙГ СУУРИЛУУЛАХ БЭЛТГЭЛ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

"Дүүжин замын тээвэр" төслийн барилга угсралт, тоног төхөөрөмж суурилуулалтын бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар үргэлжилж байна. Төслийн гол инженерийн шийдлүүдийн нэг болох тулгуурын тохиргоог хийж гүйцэтгэснээр цаашдын угсралтын ажлын суурь нөхцөл бүрэн хангагдана. Үүнтэй уялдуулан системийн цахилгаан хангамж, удирдлагын хэсгийг суурилуулахаар цахилгааны самбар угсрах, тоног төхөөрөмжийн байршил болон холболтын схемийг боловсруулах ажил үргэлжилж байна. 

Төслийг Францын Пома групп хариуцан гүйцэтгэж дотоодын компани Моннис инженеринг, Цагаан уран хийц туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй. Төсөлд шаардлагатай бүхий л бараа материалыг Бүгд Найрамдах Франц Улсаас импортолж байгаа бөгөөд нийт 98 кабины эхний ээлж болох 28 кабин болон цахилгааны холболтын кабелиудыг агуулахад буулгасан.

Дүүжин замын тээвэр нь нийт 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 6.45-42 метрийн өндөртэй, 19 тулгуур баганатай байх юм. Үүний 18 тулгуур баганыг суурилуулж 2 буудлын барилгын ажлыг гүйцэтгэж байна. Түүнчлэн Өнөр хороолол-Яармаг, Арцат буудлууд болон 19 тулгуур баганын шон суурийн өрөмдлөг, арматур, бетон цутгалтын ажлыг бүрэн дуусгаж, баганын холбоос хавтангийн суурь, 98 ширхэг кабины гараашийн барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна. Ингэснээр дүүжин замын тээвэр төслийн нийт ажил 60 гаруй хувьтай үргэлжилж байна.


Эх сурвалж | Нэгдсэн төслийн удирдлагын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22