НИТХ-ын Ээлжит VI хуралдаан болж байна.
НИТХ-ын төлөөлөгч Д.БАТЦОГТ:
Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, арга хэмжээ, хэрэгжилтийн тайлантай танилцсан. Урьдчилсан байдлаар 91.6 хувьтай гэж дүгнэжээ. Энэ бол маш өндөр хувь. Төлөөлөгч нар ч зарим зүйл ойлгомжгүй байна гэж асууж, тодруулж, санал шүүмжээ хэлж байна. Миний хувьд энэ тайлангийн дагуу ганц хоёр зүйл тодруулъя. Дугаар 30. 2-14 дээр дөрвөн жилийн хугацаанд хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг зогсооно гэжээ. Энэ бол маш зоримог бөгөөд ноцтой үг, өгүүлбэр. Үүн дотроо 5 зүйл заалт тусгажээ.
- Хүүхдийн эрхийг хангахад эцэг, эх, олон нийтийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, хяналтыг сайжруулсан байна.
- Хүүхэд ажиллуулахыг хориглосон ажлын байранд хүүхэд ажиллуулахыг таслан зогсооно.
- Эцэг эхийн хараа хяналт сул байгаа хүүхдийг эрт илрүүлж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний хяналтыг сайжруулсан байна.
- Урьдчилан сэргийлэх замаар хүүхэд 100 хувь хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулсан байна.
- Улаанбаатар хотын хүүхдэд ээлтэй индексийг тогтоож, үзүүлэлтийг сайжруулсан байна гэжээ. Ингэж дүгнэмээргүй байна. Энэ тайлангаас ичиж байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.ДАВААДАЛАЙ:
Утга найруулгын алдаа гарчээ. Доторх ажил, арга хэмжээг авч үзвэл хүчирхийллийн эсрэг ажлыг үр дүнтэй болгох хууль эрх зүйн орчныг бий болгох, хуулийн туслалцаа үзүүлэх, нөлөөлөх ажлыг зохион байгуулах зорилт юм. Үүнд нэг зүйлийг онцолъё. Хүүхдийн эрхийг хангах чиглэлээрх үйл ажиллагааг яамд хэрэгжүүлдэг. Нийслэл бол цагдаа, онцгой, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний газруудыг уялдуулах чиглэл өгч ажилладаг. Эцсийн үр дүн, төсөв мөнгө захиран зарцуулах эрх нь яамдаас хамаардаг болохыг ойлгоорой.
АДМИН








Нийгэм









