Dark Light
Нийгэм | 2026-02-02

“Д.СҮХБААТАРЫН МЭРГЭН БУУЧ” ТЭМЦЭЭН 59 ДЭХ ЖИЛДЭЭ БОЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

1921 онд Ардын хувьсгалыг удирдсан Д.Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ой өнөөдөр /2026.02.02/ тохиож байна. Д.Сүхбаатар жанжин ардын журамт цэргүүдийн дунд буудлагын тэмцээн, морьтой спорт буудлагын тэмцээн гээд янз бүрийн тэмцээнийг Хужирбуланд зохион байгуулдаг байсан бөгөөд түрүүлсэн цэргүүдээ өөрөө урамшуулдаг байсан тухай Ардын журамт цэргүүд бичиж үлдээсэн намтрууд олон байдаг.

Жанжин Д.Сүхбаатар 1920 онд “Монголын үнэн” сониныг санаачлан хэвлүүлж байсан бөгөөд энэ жил тус сонины 106 жилийн ой тохиож байгаа юм. Жил бүрийн энэ өдөр “Монголын үнэн” сонин, Монголын буудлага спортын холбоотой хамтран 1967 оноос эхлэн энэхүү тэмцээнийг зохион байгуулж ирсэн  уламжлалтай.  

Энэ жилийн “Д.Сүхбаатарын мэргэн бууч” тэмцээн буудлагын спортын 12 дасгалаар зохион байгуулагдана. Тэмцээнд Сэлэнгэ, Булган, Өвөрхангай аймаг болон Улаанбаатар хотын 200 гаруй тамирчин оролцож байна.

Одоогоос 59 жилийн өмнө “Монголын үнэн” сонин тухайн үеийн Батлан хамгаалах туслах нийгэмлэгтэй хамтарч буудлага спортын тамирчдын дунд “Д.Сүхбаатарын мэргэн бууч” тэмцээнийг зохион байгуулж байсан түүхтэй юм. Энэ жилийн тэмцээн хоёрдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжилж шилдгүүдээ тодруулна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07