2026 оны хоёрдугаар сарын 03-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өөрийн эрхэмлэн үздэг үзэл санааг зөв гэдэгт итгэлтэй байгаарай. Хэрвээ та ажилдаа их цаг зарцуулж, хайртай хүмүүстээ хангалттай цаг зарцуулдаггүй бол энэ тэнцвэрийг дахин өөрчилж, шинэчлэх хэрэгтэй. Хэтэрхий их зүйл нэг дор эхлэхээсээ болгоомжил. Үгүй бол стресс тань бүр илүү таагүй байдалд хүргэж мэднэ.
Үхэр: Өнөөдрийн хувьд өдөр тутмын амьдралын хатуу дэг журам чухал санагдахгүй. Өөрийнхөө ертөнцийг үзэх үзлээ бодит амьдралд нийцэх шалгуураар шүүн тунгаа. Таны сониуч зан болон ямар нэгэн шинэ зүйлийг мэдрэх гэсэн хүсэл тань өвөрмөц хүмүүст татагдах шалтгаан болно. Өөрийн дотоод сэтгэл рүү өнгийн харж уран бүтээлч чанараа ил гарга. Шинэ зүйлийг мэдрэхээр тэмүүл.
Ихэр: Чухал зүйлсийн талаар шийдвэр гаргах нь ихээхэн хүчин чармайлт шаардах тул хамтрагчтайгаа сайн ярилц. Хэрэв асуудалд зөв шийдэл гаргаж чадахгүй бол хожим харамсах болно. Хөрөнгө оруулагч түншүүдтэйгээ уулзахад бүрэн бэлэн болоогүй байх магадлалтай тул биеэ зөв авч явахын зэрэгцээ эелдгээр инээмсэглээрэй. Хүлээцтэй байж буултыг хэрэгтэй цагт нь хийх хэрэгтэй.
Мэлхий: Хамт ажиллагсдын дунд өрсөлдөөнт байдал илүү идэвхтэй байна. Зарим үед хүний сайхан сэтгэлд найдах гэдэг үлгэр төдий байх болно. Өөрийн чадлаар зүтгэхээс аргагүй болно. Өнөөдөр амьдрал заримдаа ямар ч тааварлахын аргагүй байдгийг ойлгох болно. Гэхдээ та өрсөлдөх чанараа гээж болохгүй. Та ялах эсэхээ мэдэхгүй ч оролдож үзэхгүй бол болохгүй үе.
Арслан: Нууцлаг, таагүй явдалд ухаалаг ханд. Далдуур хийгдсэн яриа хэлцэл ил гарч ирж магадгүй. Тодорхойгүй асуудлыг шийдвэрлэх гэж яарах хэрэггүй. Хэн нэгний үзэл санааг бүү үгүйсгэ. Бусдын чин сэтгэлээсээ үзүүлсэн тусламжийг бага гэж голох хэрэггүй. Мөн тусламж дэмжлэг хэрэгтэй хүнд ч гараа сунгаарай. Хэзээ нэг өдөр танд олон хүний талархал ирэх болно.
Охин: Од эрхэс таныг өөрийн үзэл бодлоосоо ухралгүй бат зогсохыг зөвлөж байна. Учир нь нэгэнт алдсан байр суурийг эргүүлэн олж авахад тун хүндрэлтэй, боломжгүй байх бололтой. Ажил хэргээ сайн гүйцэтгэж, амлалтаа биелүүлэхээр урагшаа алх. Гэр бүлийн гишүүдийн харилцаанд зөрчилдөөн үүсэх хандлагатай байна. Гэнэтийн учрал таны амьдралд будилаан үүсгэж болзошгүй тул болгоомжтой ханд. Урьдын зан аашаа засаж, хайрын харилцаандаа дахин алдаа хийхээс татгалз
Жинлүүр: Энэ өдөр оногдсон ажлыг хийхэд хэцүү байх бөгөөд эргэн тойронд асуудал үүсгэж магадгүй. Аль болох тэвчээртэй байх нь өлзийтэй. Хууртагдаж болзошгүй. Тиймээс өнөөдөр аль болох хүмүүстэй уулзахаас зайлсхийж, уулзалтуудаа цуцал. Ажил хэргийн хүрээнд гарсан асуудлууд таны хамаг цаг завыг барах бололтой. Хүмүүстэй хамтран ажиллах болон биеийн хүчний ажил хийхээс зайлсхий.
Хилэнц: Өнөөдөр бүтээлч чадвараа ашигла. Танд олон төрлийн санаа төрөх болно. Хэдийгээр том амжилт хол мэт санагдаж болох ч том зүйл жижиг зүйлээс эхэлдэг гэдгийг сана. Ухаалаг зан чанар нь өөрийн бодол санааг цэгцлэхэд маш их туслах болно. Өмнөх амьдралдаа тааралдсан сайн сайхан бүхнээ эргэн дурсаж өөрийгөө олж нээ.
Нум: Нийгмийн байр суурь болон мэргэжлийн сонирхлыг урагшлуулах боломж гарах тул бэлэн бай. Хэрвээ танд санхүүгийн санаа зовоосон асуудал байгаа бол найз нартайгаа хэрхэн орлого, зарлагаа үр ашигтай зохицуулж болох тухай ярилц. Мөн мэргэжлийн хүний зөвлөгөө хэрэгтэй бол түүнийг авах хэрэгтэй. Сайхан санаанууд танд мөнгөө өсгөх боломж өгөх болно.
Матар: Ачаалал өндөр байх тул өглөө эрт босвол аливаа ажлыг хурдан амжуулж чадна. Таны хамтрагч ур чадварыг тань өндрөөр үнэлэх боловч илүү ихийг хийхийг шаардах болно. Гэхдээ өөртөө хэт их ачаалал өгөх хэрэггүй. Өөрийн хийж чадах зүйлээ л хийж, хүмүүстэй маргалдахаас зайлсхий.Хайр дурлалын харилцаа сэргэж, бүтээлч байх болно. Зарим онцгой зүйл таны сонирхлыг маш ихээр татах бөгөөд урьдчилан судалгаа хийснээр шаардлагатай санхүүгийн хэрэгцээнд бэлэн байж чадна.
Хумх: Амьдралаас илүү сайхныг мэдрэхийн тулд адал явдал, сонирхолтой үйл ажиллагааг эртхэн төлөвлөөрэй. Санхүүгийн тал дээр нааштай хандлага илэрч байгаа ч хэмнэх нь илүү чухал үе. Хэрэв та өндөр үнэтэй худалдан авалт хийхээр шийдсэн бол санаандаа нийцсэн зүйл олохын хувьд олж чадна. Гэхдээ сайн бодож төлөвлөвөл зардал мөнгөө хэмнэж болохыг ухаарна.
Загас: Шинээр төлөвлөсөн санхүүгийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжинэ. Ямар нэгэн харилцан тохиролцоо нь таны өөртөө итгэх итгэлийн үр дүнд амжилттай хэрэгжинэ. Хэрэв таны гарт боломж орж ирвэл өөрийн азандаа найд. Ямар нэгэн сонирхолтой үйл ажиллагаанд оролцох хүсэл төрнө. Өөрийн дотоод мэдрэмжийг сайн сонс.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм








