Dark Light
Нийгэм | 2026-02-02

ХУУРАМЧ МЕССЕЖЭЭР ИРГЭДИЙГ ЗАЛИЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүүлийн өдрүүдэд “Монгол шуудан” ХК-ны нэрийг ашигласан хуурамч мессеж иргэдийн гар утсанд олноор ирж, уг мессеж дэх цахим холбоосоор нэвтрэхийг шаардан иргэдийн хувийн мэдээлэл, нууц үг, банкны картын мэдээллийг хууль бусаар олж авч, улмаар фейсбүүк хаяг болон банкны дансанд нь нэвтэрч залилах гэмт хэрэг үйлдэгдэх тохиолдол нэмэгдэж байна.

Дээрх төрлийн хуурамч мессеж нь ихэвчлэн “Илгээмж саатсан”, “Хаяг баталгаажуулна уу”, “Төлбөр төлж илгээмжээ авна уу” зэрэг агуулгатай бөгөөд албан ёсны бус цахим холбоос агуулсан байдаг.

Иймд иргэд та бүхэн үл таних дугаараас ирсэн мессеж дэх холбоос дээр дарж нэвтрэхгүй байх, регистрийн дугаар, банкны картын мэдээлэл, нууц үг, баталгаажуулах код зэрэг хувийн мэдээллийг цахимаар дамжуулан өгөхгүй байх, “Монгол шуудан” ХК болон бусад байгууллагууд мессежээр дамжуулан нууц мэдээлэл шаарддаггүй болохыг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07