Нийслэлийн цагдаагийн удирдах газрын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 16 удаагийн үйлдлээр бусдын гар утсыг хулгайлж иргэдэд хохирол учруулсан Г-г олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Уг этгээд нь иргэд олноор цугласан зах, худалдааны төв, гудамж тайлбай, олон нийтийн газраар явж эмэгтэй хүнийг сонгож гар утсыг нь хулгайлдаг бөгөөд урьд нь халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж 4 удаа ял шийтгүүлж байжээ.
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд иргэд та бүхэн олон нийтийн газраар явахдаа өөрийн эд зүйлс, гар утсаа сонор сэрэмжтэй авч явахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
АДМИН







Нийгэм








