Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
04, 05-нд ихэнх нутгаар, 06, 07-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна.
2026 оны 02-р сарын 02-ны 20 цагаас 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -32...-37 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -26...-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор -10...-15 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар -15...-20 градус, бусад нутгаар -19...-24 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -22...-27 градус, Заг-Байдраг голын эх, Идэр, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор +3...-2 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26...-28 градус, бусад хэсгээр -19...-21 градус, өдөртөө -7...-9 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -26...-28 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -26...-28 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.
2026 оны 02-р сарын 04-нөөс 2026 оны 02-р сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
4-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 4-нд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр, 5, 6-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 04, 05-нд ихэнх нутгаар, 06, 07-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч эрс чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө -39...-44 градус, өдөртөө -25...-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -8...-13 градус, бусад нутгаар шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна.
|
Эх сурвалж
| ЦУОШГ
|
АДМИН








Нийгэм








