Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдөр "Мал худалдах нэрийдлээр залилууллаа" гэх хэрэг бүртгэгдсэн. Тодруулбал: Иргэн Ш нь БНХАУ-ын иргэн Ө гэх хүнтэй өнгөрсөн оны наймдугаар сард бог мал худалдаж авахаар тохиролцон орон нутгаас мал цуглуулж тус суманд үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компанид хүлээлгэн өгсөн байна. Ашиг болох 1.4 тэрбум төгрөгөө авч чадалгүй залилуулсан гэх хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иргэд та бүхэн худалдаа наймааны хэлцэл хийхдээ албан ёсны гэрээ байгуулах урьдчилгаа болон төлбөрийн баталгааг нягталж эрсдэлээс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.
АДМИН








Нийгэм







