Dark Light
Нийгэм | 2026-02-03

ГАДААДЫН 7330 ИРГЭНД ВИЗ ОЛГОЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7,330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын 3,972 иргэнд аяллын цахим виз олгосон байна.

Мөн эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 1,237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 5,057 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна. Өнгөрөгч сард нийт 3,000 орчим уригч иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн 21 мянга гаруй иргэнд виз, оршин суух зөвшөөрлийн үйлчилгээ үзүүлжээ.

Эдгээр тоон үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад виз, визийн зөвшөөрөл олголт 42.4 хувь, оршин суух зөвшөөрөл олголт 1.6 хувь, оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгалт 68.1 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.


Эх сурвалж | Гадаадын иргэн, харьяатын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07