Dark Light
Нийгэм | 2026-02-03

НОРВЕГИЙН ХАТАН ХААНЫ ХҮҮ 4 ЭМЭГТЭЙГ ХҮЧИНДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
Норвегийн гүнж Метте-Маритын хүүг олон хэрэгт буруутган цагдан хорилоо.
 
Норвегийн гүнж Метте-Маритын хүү, 29 настай Мариус Борг Хойби-г дөрвөн эмэгтэйг хүчиндсэн зэрэг нийт 38 хэрэгт буруутган шүүхэд татагдаж, дөрвөн долоо хоногийн хугацаагаар цагдан хорих шийдвэрийг мягмар гарагт Осло хотын шүүхээс гаргалаа.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, Хойбид тулгасан сүүлийн үеийн буруутгалуудад хутга хэрэглэсэн байж болзошгүй үйлдэл, хязгаарлалтын захирамж зөрчсөн, мөн дахин гэмт хэрэг үйлдэх өндөр эрсдэлтэй гэж үзсэн үндэслэлүүд багтаж байна. Түүнийг ням гарагт баривчилсан нь 2024 оны наймдугаар сараас хойш ижил төрлийн хэрэгт холбогдон баривчлагдсан дөрөв дэх тохиолдол болжээ.
Хойби өөрт нь тулгасан хамгийн ноцтой хэргүүдийг үгүйсгэж байгаа ч зарим хөнгөн зөрчлийг хүлээн зөвшөөрсөн гэж эх сурвалжууд мэдээлэв. Түүнд хүчингийн хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, хязгаарлалтын захирамж зөрчсөн, 3.5 кг марихуан тээвэрлэсэн, хурд хэтрүүлсэн зэрэг олон зүйл ангиар ял тулгагдаад байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07