Dark Light
Нийгэм | 2026-02-03

НАЛАЙХЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРКТ АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өнөөдөр /2026.02.03/ УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир, АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин, НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө нар Налайх хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалт, иргэдийн тулгамдсан асуудал, цаашид анхаарах зүйлсийн талаар уулзалт зохион байгуулж байна. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны хэд хэдэн байршлуудад ажиллаж, төслийг амжилттай хурдтай үргэлжлүүлэх тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлэв.
 
Уулзалтад Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр, ИТХ-ын дарга Н.Мандуул, Налайхын үйлдвэрлэл технологийн паркийн гүйцэтгэх захирал Ч.Раднаабазар нарын холбогдох хүмүүс оролцож байна. 
 
Паркийн бүтээн байгуулалтын тухайд, 660 мкв 2 давхар оффисын Барилга, 110 кв-ын 2 хэлхээт 2.4 км ЦДАШ, 110/10 кВ-ын 2х 16 мВА чадлын Дэд станц, v10 кВ КШ цахилгаан станц, Налайх-Чойрын чиглэлийн авто замтай холбох 4.64 км авто зам, 8.96 л/сек ундаргатай 2 ширхэг гүний худаг хийгджээ.
 
Харин шаардлагатай байгаа дэд бүтцийн тухайд, паркийн 120 га газарт байрших 40 үйлдвэр болон захиргаа олон нийтийн барилга байгууламжийн бохир усыг цэвэрлэх 1000 мкб/хоног цэвэрлэх байгууламж, зүүн аймгийн босоо тэнхлэгийн авто замтай нийлэх 7,06 км болон дотор 10,3км авто зам, Төв аймгийн Баян зөрлөгөөс салаалан паркийн тээвэр, логистикийн терминалтай холбогдох 11,7 км төмөр замын ажлууд төлөвлөгдөж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07