Dark Light
Нийгэм | 2026-02-03

“И-МОНГОЛ” СИСТЕМ НЭВТЭРСНЭЭР 1.8 ИХ НАЯД ТӨГРӨГ ХЭМНЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр энэ сарын 2-нд УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар болон тус яамны удирдлагуудтай уулзав.
Уулзалтын эхэнд сайд Э.Батшугар 2026 оныг “Хиймэл оюун, их өгөгдлийн жил” болгон, их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийг боловсруулж байгаа гэв. Уг стратеги нь үндэсний давуу тал, ялгарлыг түшиглэн их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх замаар Монгол Улсыг Ази тивийн тэргүүлэгч 10 улсын нэг болгох зорилготой аж.
Мөн Улсын Их Хуралд Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн тухай, Сансарын тухай, Өгөгдлийн тухай, Хиймэл оюуны тухай, Цахим худалдааны тухай, Гарааны бизнесийг дэмжих тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлж, батлуулахаар төлөвлөсөн байна.
Монгол Улс цахим засаглалын индексээр Ази тивд 13 дугаарт, далайд гарцгүй орнуудын дунд 1 дүгээрт эрэмбэлэгдэж байна. Төрийн үйлчилгээг “Цахимаар нэн тэргүүнд” зарчмаар иргэн төвтэй, илүү хялбар, хүртээмжтэй болгохоор ажиллаж байна гэв.
Өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээний 74 хувь цахимжиж, “И-Монгол” систем нэвтэрснээр эдийн засагт 1.8 их наяд төгрөг хэмнэжээ.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 2.5 хувийг бүрдүүлдэг. Тиймээс салбарын ажлаа эрэмбэлэх, цахим засаглалыг хөгжүүлэхийн тулд эрх зүйн орчныг шинэчлэх, төрийн их өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар үр өгөөжийг нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх шаардлагатай” гэлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07