Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, гишүүн Б.Энхболд нар World Justice Project олон улсын байгууллагын Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал ноён Срирак Плипатыг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс болон World Justice Project олон улсын байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээг тодорхойлж, Хүний эрхийн суурь үзүүлэлт болон Хүний эрхийн хяналтын самбар төслийг хэрэгжүүлэхээр болов. Үүнд:
- Талууд Хүний эрхийн Үндэсний Байгууллагууд (ХЭҮБ) болон бусад холбогдох талуудтай хамтран хүний эрхийн хэрэгжилтийг хэмжих,
- Хүний эрхийн хяналтын самбар төслийг хөгжүүлэх чиглэлээр хамтрах,
- Хүний эрхийг дэмжих, хамгаалах зарим гол салбар дахь ахиц үр дүнг хэмжихэд WJP-ийн эрхлэн гаргадаг Эрх зүйт ёсны индексийг ашиглаж эхлэх талаар хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгуулах болно.
АДМИН








Нийгэм








