Dark Light
Нийгэм | 2026-02-03

ОНЦГОЙ АЛБАНД ЗАМ ТАВЬСАН ЖОЛООЧИЙГ ТОРГОХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

AI ухаалаг камеруудыг замын хөдөлгөөнд нэвтрүүлснээс хойш онцгой байдал, цагдаа, түргэний машинд зам тавьж өгсөн жолооч нар торгуулж байна гэх гомдол цахим орчинд өрнөсөн. Энэ асуудалд холбогдуулан холбогдох байгууллагууд тодорхой зохицуулалт хийж, хяналтын механизмыг нэвтрүүлжээ.

Тээврийн цагдаагийн албаны харьяа Замын хөдөлгөөний удирдлагын төвийн зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтэс ухаалаг камераар бүртгэгдсэн зөрчил бүрийг давхар хянаж ажиллаж байна. Хэрэв жолооч онцгой байдал, түргэн тусламж, цагдаагийн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх зорилгоор эгнээ, байр зөрчих, шугам давсан нь тогтоогдвол тухайн зөрчлийг хүчингүйд тооцож, торгуулийг цуцалдаг байна.

Торгуулийн тухай мессэж ирсэн тохиолдолд иргэд линк холбоосоор нэвтэрч, “Яагаад дүрэм зөрчсөн бэ?” хэсэгт бодит нөхцөл байдлаа тодорхой бичиж илгээх шаардлагатай. Үүнд онцгой албаны автомашинд зам тавьж өгсөн, эсвэл осол, саад тойрсон зэрэг шалтгааныг үнэн зөв тэмдэглэснээр тухайн мэдээллийг алба хаагчид давхар шалгаж, үндэслэлтэй гэж үзвэл зөрчлийг цуцалж байна. Иймээс онцгой албанд зам тавьж өгсөн жолоочийг торгохгүй гэдгийг албан ёсоор онцолжээ.

Мөн замын цагдаа болон ухаалаг камер давхардуулан торгодог байсан асуудлыг зохицуулсан байна. Давхардал ихэвчлэн дугаарын хязгаарлалттай холбоотой зөрчлөөс үүдэж байсан бөгөөд одоогоор автоматжуулсан төхөөрөмжөөр зөвхөн дөрвөн төрлийн зөрчлийг хянаж байгаа юм. Үүнд эгнээ, байр зөрчих, дугаарын хязгаарлалт зөрчих, шугам давж зогсох, гэрлэн дохио зөрчих зэрэг багтана.

Иймд автоматжуулсан төхөөрөмж хянаж буй зөрчлийн хүрээнд цагдаагийн алба хаагчид давхар торгууль ногдуулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээг авч, уулзвар бүрт мөрдүүлэн ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07