Dark Light
Нийгэм | 2026-02-03

ТЭМЦЭЛ ХӨДӨЛГӨӨН ҮРГЭЛЖИЛНЭ ГЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудын удирдлагуудын ээлжит хурал танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Хурлаар Боловсрол, Эрүүл мэндийн салбарын хамтын хэлэлцээрийн дагуу ажилтнуудын цалин хөлс бодитойгоор нэмэгдэхгүй байгаа төдийгүй, зарим тохиолдолд буурч буй ноцтой нөхцөл байдлыг хэлэлцэж, байр сууриа нэгтгэлээ.
МҮЭ-ийн холбоо, Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо хамтран 2026 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын Дарга Н.Учрал нарт нээлттэй шаардлага хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл Засгийн газар болон УИХ-ын зүгээс албан ёсны хариу ирүүлээгүй байна.
Хууль тогтоомж, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хурлаас дараах шийдвэрүүдийг гаргалаа:
  • Үндсэн хуулийн цэцэд нэхэмжлэл гаргах;
  • Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд "Сонирхлын маргаан" өрнүүлэх;
Шаардлагатай тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, зохион байгуулалттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр тогтов.
Мөн хурлаар Соёл урлагийн салбарын ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн асуудлыг хөндөж, Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбоо болон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хооронд байгуулахаар ажиллаж буй салбарын хэлэлцээрийн явцтай танилцаж, МҮЭ-ийн холбооноос баримтлах бодлого, байр сууриа тодорхойлсон байна.

Эх сурвалж | Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07