Dark Light
Нийгэм | 2026-02-03

360 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛ ХУЛГАЙЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан 2 этгээдийг олж тогтоолоо. Энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж алтан гинж, ээмэг, бөгж, монетон эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч 360 сая орчим төгрөгийн эд зүйлсийг авч хохирол учруулсан байж болзошгүй 22-24 насны сэжигтэй 2 этгээдийг олж тогтоон алдагдсан эд зүйлсийн эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. 
 
Иргэд та бүхэн өөрсдийн орон байр агуулах, объектын аюулгүй байдлыг анхаарч хулгайлах гэмт хэрэг болон учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07