2026 оны 01 сарын 28-29-ны өдрүүдэд Монгол улсын усны чанарын зөвлөх инженер гидрохимич, Усны нөөцийн зөвлөлийн гишүүн доктор Ч.Жавзан Булнай рашааны чанарын шинжилгээг хийв.
Уг рашааныг анх 1946 онд газар судлагч М.А.Анпилов үзэж судалсан. Булнайн рашаан орчмын газар нь битүү ой хучсан таг царам болсон гадаргатай, каледоны үеийн боржин асмалжсан (диорит) зэрэг чулуулгаас тогтсон их уулс тус тус хүрээлсэн байна. Мөн 1958 онд химич Ш.Цэрэн нар Булнайн рашааны хэд хэдэн ундаргаас сорьц авч шинжилжээ.
Рашааныг засаж тохижуулсан тул амран сувилуулагчдын тоо жил ирэх тутам нэмэгдэж 1950 онд бага эмчийн салбар байгуулан ажиллуулснаас хойш ариун цэвэр, эмнэлэг зэрэг нь нэлээд сайжирчээ.
Булнай рашаан нь яр хүйтэн, хамуу гэх мэт арьс өнгөний элдэв өвчин, мэдрэл, үе мөч, хэрэх өвчин, дутуу тахир зэрэг өвчинд тохирно гэсэн бөгөөд мөн орон нутгийн хүмүүс ч яр шархны зэрэг арьс өнгөний элдэв өвчин хулуу, шар ус, хэрэх өвчин, чийг бам,бөөр нуруу, гариг саа өвчин зэргийг сайтар анагаадаг гэж эрт цагаас эхлэн энэ рашаанд орж ууж эмнэн сувилсаар ирсэн.
|
Эх сурвалж
| Хөвсгөл нуур Эгийн голын сав газрын захиргаа
|
АДМИН







Нийгэм








