Dark Light
Нийгэм | 2026-02-04

БАЙГАЛЬ ОРЧНЫ АУДИТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛТ ЦАХИМЖЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам төрийн үйлчилгээг хурдан, ил тод, чирэгдэлгүй болгох хүрээнд тусгай зөвшөөрлийн тогтолцоонд томоохон шинэчлэлтийг эхлүүлж байна.
Энэ хүрээнд байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг бүрэн цахим хэлбэрт шилжүүллээ.
ӨМНӨ НЬ БАЙГАЛЬ ОРЧНЫ АУДИТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХ ҮЙЛ ЯВЦ НЬ:
  • шат дамжсан хяналт,
  • тушаал, гарын үсэг, тамга,
  • цаасан бичиг баримтаас шалтгаалан 14 хоногоос 1 сар хүртэл хугацаа шаарддаг байв.
Харин одоо Зөвшөөрлийн цахим систем болох license.mn-д шаардлага хангасан материалаа бүрдүүлж, байршуулсан тохиолдолд 10 минутын дотор зөвшөөрөл гарах боломжтой боллоо.
Энэ нь ААН-ийн цаг хугацаа, зардлыг бодитоор хэмнэх, хүний оролцоог багасган, хүнд суртал, авлигын эрсдэлийг бууруулах, төрийн үйлчилгээний ил тод, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх чухал алхам юм.
Байгаль орчны аудит нь байгаль хамгааллын хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хараат бусаар дүгнэдэг үндсэн механизм бөгөөд байгалийн нөөц ашиглагч ААН-үүд хоёр жил тутам аудит хийлгэх хуулийн үүрэгтэй.
Иймд зөвшөөрлийн процессыг хурдан, ойлгомжтой болгосон нь байгаль хамгаалал ба бизнесийн тогтвортой хөгжлийг зэрэг дэмжсэн бодит шийдэл боллоо.
Цаашид яамнаас олгодог тусгай зөвшөөрлүүдийг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07