Dark Light
Нийгэм | 2026-02-04

ЗОРЧИГЧИДТОЙ ЗҮЙ БУСААР ХАРЬЦСАН ЖОЛООЧ НАРЫГ ТОРГОВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлтийг хүргэж байна. Үүнд:
  • Талархал: Хан-Уул дүүргийн иргэн Пүрэвдулам: Ч:42 (Зайсан-Та Чи) чиглэлд явж байгаа Трансбус ХХК-ийн 11-108 гарааш дугаартай автобусны жолооч Т.Чингис нь зорчигч нартай маш сайхан харьцаж байна. Автобус нь сайхан дулаахан байсан. Ажлын амжилт хүсье.
  • Талархал: Баянгол дүүргийн иргэн Жаргалмаа: Ч:52 (Дүүхээ-Зайсан) чиглэлд явж байгаа Трансбус ХХК-ийн 11-022 гарааш дугаартай автобусны жолооч хөдөөгөөс ирээд замаа мэдэхгүй төөрөөд явж байсан ээжид маань тусалсанд маш их баярлалаа.
  • Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн Цогзолмаа: Ч:75 (Архивын ерөнхийн газар-5 шар) чиглэлд явж байгаа "Зорчигч тээвэр гурав" ОНӨААТҮГ-ын 3-209 гарааш дугаартай автобусны жолооч Л.Ганзангиа нь харилцаа хандлага сайтай, цэвэрхэн тухтай автобусаар үйлчлүүллээ.
  • Талархал: Хан-Уул дүүргийн иргэн Халиун: Ч:50 (Улаанхуаран-ТЭЦ-3) чиглэлд явж байгаа "Зорчигч тээвэр нэг" ОНӨААТҮГ-ын 1-171 гарааш дугаартай автобусны жолооч Д.Найдансүрэн нь зан харилцаа сайтай, иргэдэд тухай бүрд мэдээлэл өгч үйлчилж байна.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Ч.Алтанцэцэг: Ч:13 (Тахилт-3-р эмнэлэг) чиглэлд явж байгаа 3-099 гарааш дугаартай автобусны жолооч тамхи татсан.
 
Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын жолооч Б.Б-т торгуулийн арга хэмжээ тооцов.
 
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Лхагвабаяр: Ч:67 (Морингийн даваа-Нисэх) чиглэлд явж байгаа 33-033 гарааш дугаартай автобусны жолооч нь "Морингийн даваа" автобусны зогсоолоос хүнээ аваагүй явсан.
 
Шийдвэрлэлт: 33-033 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн камерын бичлэг шүүхэд тухайн автобусны буудлаас хүн суугаагүй болно.
 
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Дэнсмаа: Ч:9 (Нисэх-4-р дэлгүүр) чиглэлд явж байгаа 15-041 гарааш дугаартай автобусны жолооч “Чингэлтэй дүүрэг” автобусны зогсоол дээр зогсож хүнээ аваагүй явсан.
 
Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр дөрөв ОНӨААТҮГ-ын 15-041 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Т-д торгуулийн арга хэмжээ тооцов.
 
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Д.Батбаяр: Ч:9 (Нисэх-4-р дэлгүүр) чиглэлд явж багаа 1-066 гарааш дугаартай автобусны жолооч Ажилчдын соёлын ордон автобусны зогсоол дээр зогсож хүнээ аваагүй явсан.
 
Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын 1-066 гарааш дугаартай автобусны жолооч С.А-д торгуулийн арга хэмжээ тооцов.
 
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Х.Уранбилэг: Ч:40 (Мах импекс-Улаанхуаран) чиглэлд явж байгаа 4-030 гарааш дугаартай автобусны жолооч Бөмбөгөр автобусны зогсоол дээр зогсохгүй 3-р эгнээгээр явсан.
 
Шийдвэрлэлт: Блюбус ХХК-ийн 4-030 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид торгуулийн арга хэмжээ тооцов.
 
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Б.Энх-Амгалан: Ч:33 (Хайрхан хөгжлийн төв-Сансар ШТС) чиглэлд явж байгаа 1-096 гарааш дугаартай автобусны жолооч түлш дууссан гээд буулгасан.
 
Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын 1-096 гарааш дугаартай автобусны жолоочид торгуулийн арга хэмжээ тооцов.
 
Иргэний гомдол: 15-017 гарааш дугаартай автобус удаан явж байна. Ямар ч түгжрэлгүй байхад жаахан хурдан явж болдоггүй юм уу.  
 
Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр дөрөв ОНӨААТҮГ-ын 15-017 гарааш дугаартай автобусны жолоочид дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.
 
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Элбэрэл: Ч:16 (Баруун салааны шинэ-10-р хороолол) чиглэлд явж байгаа 11-099 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
 
Шийдвэрлэлт: Трансбус ХХК-ийн жолоочид торгуулийн арга хэмжээ тооцов.
 
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Тогтох: Ү:18 (Ган хийц-Мото буудлага) чиглэлд явж байгаа 23-017 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
 
Шийдвэрлэлт: Гбус ХХК-ийн жолооч Ч.Ц-д дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.
 
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Энхтуяа: М:5 (10-р хороолол-Ботаник) чиглэлд явж байгаа 1-152 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
 
Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын жолоочийг сургалтад хамруулж, дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.
 
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн С.Өлзийсүрэн: Ч:53 (Яармаг-Ард кино театр) чиглэлд явж байсан 13-125 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
 
Шийдвэрлэлт: Эрдэм транс ХХК-ийн жолоочид торгуулийн арга хэмжээ тооцов.
 
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн С.Бат-Уянга: Ч:2 (Шархад-3,4-р хороолол) чиглэлд явж байгаа 1-159 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
 
Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын жолооч Г.С-д торгуулийн арга хэмжээ тооцов.
 
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Мандах: Ч:31 (Улиастайн шинэ эцэс-Дэнжийн 1000-ын 4-р зогсоол) чиглэлд явж байгаа 19-062 гарааш дугаартай автобусны жолооч хүнээ аваагүй явсан. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
 
Шийдвэрлэлт: ЭМСИД ХХК-ийн жолоочид торгуулийн арга хэмжээ тооцов.

Эх сурвалж | Нийтийн тээврийн бодлогын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00