Өнөөдөр /2026.02.04/ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Батбаатар болон зарим удирдлагууд БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн даатгалын газрын удирдлагуудтай цахим уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар Монгол Улсын ЭМД-ын үйл ажиллагаа, өнөөгийн байдал, нэхэмжлэлийн хяналтын тогтолцоо, тулгамдаж буй асуудлыг танилцуулсан. ЭМДЕГ-ын хувьд эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн нэхэмжлэлийн хяналтыг цахим болон нарийвчилсан хяналтаар давхар гүйцэтгэн, нэхэмжлэлийг илүү нарийн, сайн хянаж гүйцэтгэх зорилттой ажилладаг бөгөөд жил ирэх тусам хянах нэхэмжлэлийн тоо нэмэгдэж, тэр хэрээр албан хаагчдын нөөц дутмаг байгааг онцолсон юм.
Иймд цаашид нэхэмжлэлийн хяналтыг сайжруулж даатгалын сангийн нөөцийг хамгаалах, улмаар хүний нөөцөд хэт ачаалал үүсэхээс сэргийлэх, бүх нэхэмжлэлийг хиймэл оюун ухаанд тулгуурлан нарийвчлан хянах боломж бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгааг танилцуулсан.
Энэ хүрээнд БНХАУ-ын туршлагаас судлах, хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх арга зам, технологийн шийдлийг ярилцаж, санал солилцлоо.
АДМИН







Нийгэм








