Dark Light
Нийгэм | 2026-02-04

19 УУЛЗВАРААС ЦАГДААГИЙН БИЕТ ЗОХИЦУУЛАЛТЫГ ХАСЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камер суурилуулж, нэгдсэн системд холбож, замын хөдөлгөөний ачааллыг бууруулж ажиллаж байна. Ухаалаг камерын системээр Улаанбаатар хотын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио болон бусад тоног төхөөрөмжийг бүрэн сүлжээнд холбосон. Үүний үр дүнд өмнө нь цагдаагийн алба хаагч уулзвар зохицуулахад хоногт 16 цаг ажилладаг байсан бол ухаалаг камерын систем нэвтэрснээр 10 цаг ажиллаж, ачааллыг тэнцвэржүүлсэн. Нийт 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хассан. Алба хаагчийн уулзварын голд ажиллах цаг 38 хувиар багассан. Тухайн хэмнэсэн цаг хугацааг хяналт, шалгалт хийж, зөрчил арилгуулахад зарцуулж байна.
 
Ухаалаг хяналтын камераар замын хөдөлгөөнд 24/7 цагаар хяналт тавих боломж бүрдэж, авто замын гэрлэн дохио болон бусад тоног төхөөрөмжийн гэмтэл саатлыг хугацаа алдалгүй илрүүлж, засварлаж байна. Ухаалаг камерын систем нэвтрүүлэхээс өмнө гэмтэл саатлыг засварлахад зарцуулах дундаж хугацаа 7-14 хоног байсан бол ухаалаг камерын систем нэвтрүүлсний дараа гэмтэл саатлыг цаг тухайд нь илрүүлж, 0-3 хоногт засварладаг боллоо. Энэ нь олон хоногийн хугацаа хэмнэж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаас гадна алба хаагч, ажилчдын ажиллах цаг, ачааллыг хуваалцаж байгаа юм. 
 
Мөн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болон явган хүний хөдөлгөөнд саад учруулж байршуулсан тээврийн хэрэгслийг зорчих хэсгээс чөлөөлж ажиллаж байна. Энэ хүрээнд 2025 онд 27,879 тээврийн хэрэгсэл, 1217 цахилгаан дугуй, скүүтерийг зорчих хэсгээс чөлөөлсөн.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07