"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар 96.0 мянган тонн нүүрсийг нийт 4.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.
Үүнд:
1. Эрчим хүчний нүүрс - 64.0 мянган тонн, 33.9 ам.доллароор арилжаалж нийт 2.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.
2. 1/3 коксжих нүүрс - 32.0 мянган тонн, 59.7 ам.доллароор арилжаалж нийт 1.9 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 2 оролцогч оролцож үнэ 5.0 ам.доллароор буюу 9% өслөө.
2026 онд 15 удаагийн арилжаагаар 100 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.2 сая тонн нүүрс арилжлаа.
АДМИН







Нийгэм








