БИЛГИЙН ТООЛЛЫН 19 2026.02.05 /ПҮРЭВ ГАРАГ/
ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААН НОХОЙ ӨДӨР
- Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
- Наран ургах, шингэх: 08.14-17.58
- Барилдлага: Хотол чуулган
- Шүтэн барилдлага: Сансар
- Суудал: Мод
Аргын тооллын 2 сарын 5, Бархасвад гараг. Билгийн тооллын 19, Харцага одтой, цагаан нохой өдөр. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
АДМИН







Нийгэм








