2026 оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь:Энэ өдөр хэт дураараа байвал уналт амжилт аль аль нь ирэх болно. Бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцохоос зайлсхий. Шаардлагагүй хэрэг явдлаас холуур байж, жижиг сажиг асуудлаас зугт. Алдагдалд орж болзошгүй тул сайн хийж чадахгүй зүйлээр оролдох хэрэггүй. Хэрэв орчин тойрноо өөрчлөхөөр шийдсэн бол төлөвлөгөө гаргаж, гэрээ хийх зэрэгт одоо яг тохиромжтой цаг.
Үхэр: Таны эргэн тойрон амар тайван ая тухтай ажиллах нөхцөлд бүрдэх хэрэгтэй бололтой. Стресс дарамт их байвал боломжийг алдана. Гэхдээ бүтээлч авьяастай, арга билэг сайтай хүмүүс гэнэтийн боломжийг алдахгүй бололтой. Залуу хүмүүсийг романтик учрал хүлээж байна. Гэхдээ гүнзгий харилцаанд хэтэрхий яарах хэрэггүй. Зүгээр л тухай мөчийг сэтгэл хангалуун өнгөрөөхийг хичээ.
Ихэр: Өнөөдөр таны төлөвлөсөн ямар ч үйл ажиллагааг аль болох зугаатай байдлаар хийж гүйцэтгэ. Ямар нэг асуудал, сэтгэл түгшээсэн зүйлсийн талаар хэтэрхий гүнзгий бодох хэрэггүй. Учир нь та төөрөгдөлд орох магадлалтай байгаа учраас жижиг зүйлсийг мартах хэрэгтэй. Чухал хурал зөвлөгөөнийг хангалттай мэдээ баримт цуглуултал хойшлуул. Энэ үед багаар ажиллах нь тустай бөгөөд нийгэм тулгамдсан асуудалд анхаарал тавих нь таныг идэвхтэй харагдуулахад тусална.
Мэлхий: Таны анхаарал сайн төвлөрөхгүй бол олон хүн цуглуулах хэрэггүй. Үүрэг даалгавраа цагт нь амжуулахгүй бол та өөрөө л эвгүй байдалд орно. Ойр дотнын хэн нэгэн хүндээ талархсан хүсэлтээ илэрхийлэх хэрэгтэй бол бүү хойшлуул. Бусад хүмүүс таны бодсон санасан зүйлийг анзаарахгүй өнгөрсөн ч тоох хэрэггүй. Дотоод сэтгэлдээ хайрладаг хүмүүстээ үргэлж талархаарай. Ихэнх хүмүүсийн бусдыг өөрийн хэрэгцээгээр ашиглахыг урьтал болгодог хандлага нь том алдааны эхлэл байдаг.
Арслан: Энэ өдөр таны төсөөлөн бодох чадвар болон эрх чөлөө сэтгэлгээ хэрэг болно. Амжилт гаргасан ч санаа амарч, тайван суух хэрэггүй. Өөрийн авьяас билгийг бусдад таниулан, үр бүтээлтэй шаргуу ажилласнаар илүү сайн үр дүн хүлээж авна. Сурсан мэдсэнээ эмх цэгцтэй байлгахын тулд системтэй байх арга барил баримталбал ашиг тустай. Бусдыг ч өөрийгөө ч хуурах үйлдлээс зайлсхий. Өөрийн мөн чанараа үнэнч зангаар чим.
Охин: Ажил хэрэг ярвигтай болж эсвэл овоорч мэднэ. Хэрвээ та үүрэг хариуцлагаа зохицуулж чадахгүй байвал юуг яаж хийх тухай жагсаалт гаргах хэрэгтэй. Аливаа асуудлыг цаг тухайд нь шийдэх юм бол та байр сууриа эзэлж чадна. Танд эрүүл мэндийн асуудал тулгарч болзошгүй байна. Цаг зав гарган эрүүл мэндийн үзлэгт орох хэрэгтэй болно.
Жинлүүр: Хөрөнгө мөнгөө өсгөхийн тулд шинэ төрлийн үйл ажиллагаа эхэлж магадгүй. Гэсэн хэдий ч өөртөө хэт ачаалал өгөхөөс сэргийлж, энгийн арга барилаар ажиллах боломжийг сайн судлаарай. Тайван орчин өөртөө анхаарал тавих цагийг өгч чадна. Бүх юм шинээр эхлэхээр л сайхан болно гэж бүү төсөөл. Бусдын зөвлөгөөнд авах гээхийн ухаанаар ханд. Гэнэтийн мэдээллийг сайн судал.
Хилэнц: Өнөөдөр та өөрийн ур чадварын жинхэнэ үнэ цэнийг мэдэрнэ. Гэнэтийн мэдээ таныг сандаргах биш дотоод нөөц бололцоог нээх боломж гэдгийг бодолцох хэрэгтэй. Төлөвлөсөн ихэнх ажил бараг бүгд амжих ба таны шинэ санаачлага ч саадгүй бүтэх бололтой. Хүмүүстэй аль болох сайн ярилцахыг хичээ. Өөрийнхөө байр суурийг хамгаалж, хэт өөрийнхөөрөө зүтгэх гэсний хэрэггүй. Үргэлж таны зөв байна гэж байхгүй. Бусдын хэлж буй үгийг тэвчээртэй сонс.
Нум: Ажилдаа томоохон өөрчлөлт хийх гэж хэт улайран зүтгэх хэрэггүй. Одоохондоо тэртэй тэргүй олигтой үр дүн гарахгүй бололтой. Шинэ түнштэйгээ хэл амаа ололцож чадахгүй бол хуучин төлөвлөгөөг сэргээж, эртний түншүүдээ түшиглэсэн нь дээр. Харин найз нөхөд төрөл садан тань ажилд тус болохуйц үнэтэй зөвлөгөө өгч мэдэх юм.
Матар: Аливаа үйл ажиллагаанд бэлтгэлээ сайн хангавал аз таны гарт байна. Таны өмнө гарч ирэх боломж нэлээд том цар хүрээг хамарна. Эрж хайсан зүйлийнхээ хариуг олох болно. Өөрийн үнэ цэнээ алдахгүйн тулд хийх хэрэгтэй гэсэн зүйлсээ бүгдийг хий. Бодол санаагаа цэгцэл. Эвгүй байдалд орохгүй тулд дэмий зүйлээр өөрийгөө хуурах хэрэггүй. Хайр дурлалын харилцаа төсөөлж байгаагүй сорилттой учрах бололтой.
Хумх: Энэ өдөр эргэн тойрны жижиг жажиг асуудлууд таны төлөвлөгөөг хойшлуулах шалтгаан болгохгүйгээр бэлтгэлтэй бай. Замын түгжрэл болон гэр бүлийн асуудлаас болж чухал уулзалтанд хоцорч болзошгүй тул цагаа хангалттай төлөвлө. Өнөөдөр зарлага гаргахын өмнө санхүүгийн байдлаа бодож үзээрэй. Хэн нэгэн санамсаргүй байдлаар таньд туслаж магадгүй. Та өөрийн чадах чинээгээрээ хүний тусыг хариулах гэж хичээнэ. Хэрэв боломжтой бол та ч гэсэн хариу нэхэхгүй сайн үйл хийхийг хичээ.
Загас: Хэрэгцээгүй асуудалтай зууралдахын оронд төлөвлөсөн зүйлсээ хийж, зорилгоо чухалд үзэх нь зүйтэй. Өнөөдөр санаанд оромгүй зүйл тохиолдсон ч дур зоргоороо зангаа гаргах хэрэггүй. Хэрвээ та материаллаг байдлаа сайжруулахыг хүсэж байгаа бол сайн хөрөнгө оруулалтын талаар судлахыг хичээ. Таны ажил амьдралд тань ямар чухал болохыг гэр бүлийнхэндээ ойлгуулах шаардлага гарна. Хэн хэндээ таарч тохирох хүнээ хайж байгаа бол хүссэн нэгэн ойрхон байгааг олж мэдээд гайхна.
АДМИН







Нийгэм








