Онцгой албан татварын тэмдэггүй архи худалдан борлуулсан дэлгүүрийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Дорнод аймгийн нэр бүхий аж ахуй нэгжид онцгой албан татварын тэмдэггүй архи худалдан борлуулсан гэх мэдээллийн дагуу энэ оны хоёрдугаар сарын 03-ны өдөр цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулсан байна. Тодруулбал: Тус аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий супермаркетад онцгой албан татварын тэмдэггүй архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулсан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Иймд сар шинийн баяртай холбогдуулан иргэд та бүхэн худалдан авалт хийхдээ анхааралтай байх, гарал үүсэл нь тодорхойгүй сэжиг бүхий архи, согтууруулах ундаа худалдан борлуулж буй тохиолдолд цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
АДМИН







Нийгэм








