Dark Light
Нийгэм | 2026-02-05

МӨС ЦӨМӨРСӨН 6 ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Улсын хэмжээнд 2-р сарын 5-ны өдрийн байдлаар Хөвсгөл аймагт 4, Нийслэлийн Багануур дүүрэгт 1, Дархан Уул аймагт 1 буюу 6 удаагийн мөс цөмөрсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Ус цаг уур орчны судалгаа, Мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр “Манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй. Мөсний зузаан өмнөх 10 хоногоос таваас 40 сантиметр нэмэгдэж, 35-50 сантиметр зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Гэсэн хэдий ч зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-45 сантиметр нимгэн байна” гэжээ.

Мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул иргэд малчид тээвэрчид та бүхнийг цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07