Улаанбаатар хотын оршуулгын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, эрх зүйн орчин, төлөвлөлт менежмент, цахим шилжилт, оршуулгын үйлчилгээний чанар стандартын талаар хэлэлцлээ. Улаанбаатар хотын оршуулгын салбарын стратеги төлөвлөгөө-2040 бодлогын баримт бичгийг хэрэгжүүлснээр Нийслэл хотын нутаг дэвсгэр дэх оршуулгын үйл ажиллагаа, газар ашиглалт, үйлчилгээний стандартыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн тогтвортой, хүртээмжтэй, соёлын болон зан заншлын онцлогийг хүндэтгэсэн хэлбэрээр хөгжүүлэх ач холбогдолтой юм.
Мэргэжлийн чиг үүргийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын саналыг тусгаж, төлөвлөгөөг НИТХ-д танилцуулахаар шийдвэрлэлээ.
|
Эх сурвалж
| Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба
|
АДМИН







Нийгэм








