Dark Light
Нийгэм | 2026-02-05

ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Ерөнхий сайд Г.Занданшатар болон УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Ж.Батжаргал нар өнөөдөр /2026.02.05/ Төв аймагт ажиллаж байна.  
Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзах үеэр УИХ, Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж, сум орон нутагт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, тулгамдаж буй асуудалтай танилцлаа. 
Мөн “Улсын аварга малчин өрх”-өөр шалгарсан  Төв  аймгийн Эрдэнэсант сумын  2 дугаар багийн малчин Дамбын Батзоригтын гэр бүлд шагналыг нь гардуулж хүндэтгэл үзүүллээ. 
45 жил тасралтгүй мал маллах арга ухаанд суралцаж, мал сүргээ эрүүлжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч яваа Д.Батзоригт  нь 22 насандаа “Сумын аварга малчин” аавыгаа даган мал маллаж, 1988 онд эхнэр Д.Лхагвасүрэнтэй өрх тусгаарлахдаа 80 толгой малтай амьдралаа эхэлж байсан бол 2025 оны мал тооллогоор 1453  толгой мал тоолуулжээ. Тэрбээр, эцгээс өвлөсөн мал маллах ухаан, ажлын дадлага туршлага гээд сурсан мэдсэн бүхнээ залуу хойч үедээ зааж сургадаг тэргүүний малчин ажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07