Монгол орны өмнөд бүсийн экосистемийг судлан хамгаалах шинжлэх ухааны шинэ төв болох Говийн биологийн олон янз байдлын хүрээлэн Gobi Biodiversity Institute GoBI-ийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр (2026.02.05) боллоо.
Нээлтийн арга хэмжээг Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш Батбаяр нээж үг хэллээ.
Тэрбээр Монгол Улсын газар нутгийн 76 гаруй хувь ямар нэг хэлбэрээр доройтолд өртөж сүүлийн 70 жилд агаарын дундаж температур 2.3 хэмээр нэмэгдсэн бодит нөхцөл байдалтай бид нүүр тулж байна ийм үед байгаль орчны бодлого таамаглалд бус өгөгдөл шинжлэх ухаанд суурилах ёстой гэж онцлов.
Мөн Говийн биологийн олон янз байдлын хүрээлэн байгуулагдаж буй нь Монгол Улс байгаль хамгааллыг уриа лоозонгоор бус мэдлэг дата судалгаанд түшиглэн хэрэгжүүлэх томоохон алхам энэ хүрээлэн говийн экосистемийг урт хугацаанд системтэй судалж бодлогын шийдвэр гаргалтад бодит дэмжлэг үзүүлэх үндэсний төв болно гэдэгт итгэлтэй байна гэлээ
Энэ жил Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах гэж буй цаг үед тус хүрээлэн нээгдэж байгаа нь онцгой ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.
Говь бол зөвхөн Монголын асуудал биш Төв Азийн хуурай бүсийн экологийн тогтвортой байдал цөлжилт газрын доройтол уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн хүчин чармайлтын чухал зангилаа бүс нутаг юм дэлхийн хуурай газрын 40 орчим хувь доройтож 3.2 тэрбум хүний амьжиргаанд нөлөөлж байгаа энэ нөхцөлд Монголын говь олон улсын туршлагын талбар болох боломжтойг илэрхийллээ.
Хүрээлэн нь говийн бүсийн биологийн олон янз байдлыг урт хугацаанд судлах экосистемийн мониторинг хийх уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх бодлого төлөвлөлтийг шинжлэх ухааны нотолгоонд тулгуурлан дэмжих үндсэн зорилготой.
Мөн зэрлэг амьтдын популяцийн мониторинг экосистемийн уян хатан байдлын үнэлгээ газар ашиглалт уул уурхайн нөлөөллийн шинжилгээ бодлого боловсруулагчдад зориулсан дата-д суурилсан зөвлөмж боловсруулах чиглэлээр ажиллана.
GoBI нь Монгол Улсын өмнөд бүс нутагт төвлөрөн үйл ажиллагаа явуулах бие даасан ашгийн бус шинжлэх ухааны байгууллага байхаар төлөвлөгдөж байгаа бөгөөд үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний байгууллага төр хувийн хэвшил олон улсын түншүүдийн хамтын ажиллагааны зангилаа төв болно.
Говийн биологийн олон янз байдлын хүрээлэн байгуулагдсанаар Монгол Улс шинжлэх ухаанд түшиглэсэн байгаль хамгааллын бодлогоо шинэ шатанд гаргаж бүс нутаг төдийгүй дэлхийн тогтвортой ирээдүйд бодит хувь нэмэр оруулах нөхцөл бүрдэж байна.
АДМИН







Нийгэм








