Баян-Өлгий аймгийн цагдаагийн газраас "Цахим-Архи худалдаа" тусгай арга хэмжээний хүрээнд аймгийн Татвар, Гаалийн газартай хамтран Цагааннуурын боомт болон архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт шалгалт хийн ажиллаж байна.
Хяналт шалгалтын үеэр улсын хилээр акцгүй архи согтууруулах ундаа нэвтрүүлсэн 2 зөрчлийг илрүүлж 72 ширхэг коньякийг хураан авч холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд иргэд та бүхэн хямд үнэтэй, гарал үүсэл нь тодорхойгүй, акцгүй архи согтууруулах ундаа худалдан авахгүй байхыг анхааруулж байна.
|
Эх сурвалж
| Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар
|
АДМИН







Нийгэм








