Ерөнхий сайд Г.Занданшатар болон Зам, тээврийн яамны удирдлагуудын хамт тухайн чиглэлийн авто замын барилгын ажилтай танилцаж, гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай уулзлаа.
Тус авто замын барилгын ажлыг 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 4 багц болгон эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн онуудад шаардагдах санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгуулан, тогтмол анхаарч ажилласны үр дүнд нийт барилга угсралтын ажил 71.8%-ийн гүйцэтгэлтэй явагдаж байна.
2026 оны улсын төсөвт тус авто замын барилгын ажлын үлдэгдэл санхүүжилт 80,1 тэрбум төгрөгийг бүрэн тусгуулсан тул гүйцэтгэгч компаниуд 2026 оны 12 дугаар сард байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм







