Dark Light
Нийгэм | 2026-02-06

“ПРИУС” МАРКИЙН АВТОМАШИН ГАЛД ШАТЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул, Хөвсгөл, Говьсүмбэр аймагт гал түймрийн гурван дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллан галыг унтраалаа.

Тодруулбал, Дархан-Уул аймгийн Хонгор суманд /аймгийн төвөөс урд зүгт 24 км-т, сумын төвд/ суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага 10:49 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Б-ийн “Prius-20” загварын суудлын автомашин бүрэн шатсан байсныг унтраасан байна.

Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багт байшин шатаж байна гэсэн дуудлага 14:54 цагт ирсэн бөгөөд Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Г-ийн эзэмшлийн 12х9 метрийн хэмжээтэй, хоёр давхар байшин шатаж байсныг ажиллан унтраажээ.

Түүнчлэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд авто засварын газар шатаж байна гэсэн дуудлага 19:02 цагт бүртгэгдсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Т-ийн 20х10 метрийн хэмжээтэй авто засварын газрын барилга шатаж байсныг унтраан, аюулыг бүрэн арилгасан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07